Танилцуулга

Smart Air Systems

Улаанбаатарчууд утаа,томуунаас  сэргийлж гадуур  гарахдаа маск зүүж, эрүүл мэндээ хамгаалж сурч байна.  Харин гэртээ, ажлын байрандаа  буюу дотоод  орчинд агаарыг хэрхэн сэлгэх талаар мухардалд орж, бүгчимдсэн хэвээр. 

Тасалгааны агаарыг сэлгэхгүй удахад хүчилтөрөгчийн эзлэх хувь хэмжээ буурч, дархлааны системийг дарангуйлан, амархан ядардаг, өвчлөмтгий болгох уршигтай. Энэ нь ялангуяа бага насны хүүхдүүдэд хүчтэй нөлөөлдөг. 

Манай улсад баригдсан ихэнх барилгын агааржуулалтын систем шаардлага хангадаггүй. Олон улсын стандартаар цагт нэг шоо метр талбайд 3м/куб агаар сэлгэж байх ёстой. Гэтэл ихэнх байрны ариун цэврийн өрөөнд гэрэл асаах үед л ажиллах агааржуулалтын сэнс энэ хэмжээний агаарыг сэлгэж хүчирдэггүй. Тиймээс хаалга, цонхондоо агаарын солилцоог даатгахаас өөр аргагүй нөхцөл үүсээд байна. Харамсалтай нь цонхоо нээмэгц тоос, тоосонцор, химийн хорт бодисуудын найрлагатай бохирдсон агаар шууд орж ирэх тул завсар ч гаргахгүй битүүмжлэхийг л зорьж байна. 

Гэтэл дотоод орчинд агаар сэлгэхгүй удах нь гудамжны утаанаас илүү уршиг дагуулдгийг тэр бүр мэддэггүй. 
Энэ нөхцөлд хамгийн тохирсон ухаалаг шийдлийг танд танилцуулж байгаадаа таатай байна. Монгол залуусын санаачилгаар өнөөгийн Монголын нөхцөлд тохируулан өөрчлүүлсэн энэхүү агааржуулалтын систем нь бусдаас ялгарах хэд хэдэн давуу талтай. 

  • Зөвхөн тасалгаан дахь агаарыг цэвэршүүлэх биш, гаднаас цэвэр агаарыг 24 цагийн турш сэлгэдэг.
  • Гаднаас орох агаарыг HEPA болон ACTIVATED CARBON (Идэвхжүүлсэн нүүрсэн) шүүлтүүрээр 99.9 хувь шүүнэ. Диаметр нь 0.3 микрограммаас дээш тоосонцорыг хаах чадвартай.
  • Шүүлтүүрийг өвөл, зуны төрлөөр нь MNS ISO 5011, MNS ISO 3877-2 стандартыг үндэслэн боловсруулсан үйлдвэрийн техникийн нөхцөл, технологийн картын дагуу үндэсний үйлдвэрлэгч “Альфа филтер” компанид тусгайлан захиалж хийлгэдэг. Агаарыг маш сайн нэвтрүүлнэ.
  • Бохирдсон агаарыг сорж гадагшлуулах процессыг дэмжих цахилгаан сэнстэй.
  • Ухаалаг хянагч, зөөврийн хэмжигч нэмэлтээр суурилуулж, өрөөний агаарын чанарыг байнга хянах боломжтой.
  • Гар утсандаа суулгах аппликейшнээр хаа явсан газраасаа гэрийнхээ агаарын чанарыг хянах боломжтой.
  • Ашиглалтын зардал маш бага.
  • Өнгө үзэмжтэй.
  • Суурилуулахад хялбар.
  • Аюулгүй технологи.
  • Тохируулга, горим ойлгомжтой, хэрэглэхэд хялбар. 

Монгол Улсад борлуулах эрхийг “Эс Эй Эс Глобал” ХХК дангаараа эзэмшдэг.


БУЦАХ