Бидний тухай

Smart Air Systems

Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрөөдөг тул орон байранд дахь агаарын бохирдол нь гаднах агаарын бохирдлоос 2.5 дахин их хор хөнөөлтэйг судалгаагаар баталсан. Зууханд түлсэн гал, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, гэрт хонуулсан хог, тамхины утаа, барилгын материал болон тавилгын чанар, агааржуулалтын хүчин чадал, хүчилтөрөгчөөр амьсгалж байгаа хүмүүс зэрэг олон зүйл дотоод орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлж байдаг. 




Тиймээс дотоод агаарын чанарыг сайжруулах зорилгоор “Эй Эс Эй Глобал” ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдаж, SAS /Smart Air Systems/ буюу АГААРЖУУЛАЛТЫН УХААЛАГ СИСТЕМ-ийг Монголд нэвтрүүлэхээр зорьж байна. Цонхны буланд суурилуулдаг, эрчим хүчний хэмнэлттэй, 24 цагийн турш тасралтгүй агаар сэлгэх боломжтой төхөөрөмжийг танд санал болгож байна. Тус бүтээгдэхүүнийг Монгол орны цаг уурын нөхцөлд тохируулан, монгол залуусын санаачилгаар төхөөрөмжийн их бие хэсгийг БНХАУ-д, доторх Неро болон идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүрийг дотоодод “Альфа Филтер” компанид үйлдвэрлэсэн. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу оюуны өмчөөр хамгаалагдсан, патентжсан бүтээгдэхүүн юм. /Патентийн дугаар: 2016-10363986.8/


SAS /Smart Air Systems/ нь АГААРЖУУЛАЛТЫН УХААЛАГ СИСТЕМ бөгөөд агаар шүүгч төхөөрөмжийг таны нүдэнд ил, гарт ойрхон, хэрэглэхэд хялбар байхаар МАШ ЭНГИЙНЭЭР ШИЙДСЭН технологи юм. 


Эрхэм зорилго

Хүн амыг агаарын бохирдлоос хамгаалахад хувь нэмрээ оруулах үүднээс Монголын өнөөгийн нөхцөлд    тохирсон инженерийн шийдлийг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна. Дотоод орчны бохирдолд дархлааны    систем бүрэн бэхжээгүй, уушгины багтаамж багатай хүүхэд багачууд хамгийн их өртдөг тул ирээдүйн    иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. 


Үнэт зүйл

Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол ихтэй Монголын нөхцөлд хүн амыг дотоод орчны агаарын    бохирдлоос хамгаалах энгийн бөгөөд хялбар аргыг санал болгож, ирээдүйдээ хөрөнгө оруулах нь бидний    ажлын үнэ цэн билээ.


Алсын хараа

Хориод жил тэмцээд үр дүнд хүрч чадаагүй агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн Монголд тохирсон    инженерийн шийдлээр хувь нэмрээ оруулж, дотоод орчноо цэвэр агаараар сэлгэх боломжийг айл өрх бүрд    хүргэж ажиллахыг чухалчилна. 


БУЦАХ

Манай Бүтээгдэхүүнүүдээс

Хараа булаахуйц өнгөний сонголт, хувирч өнгөө алдахгүй. Ямар ч хэв, загварын цолон бүтээн байгуулалтад төгс зохицоно.

Цонхонд суурилуулдаг агаар сэлгэх авсаархан төхөөрөмж

Уг төхөөрөмж нь зуу гаруй жижиг хэсгээс бүрддэг. Гол бие нь ABS түүхий эдийн орцтой, халуун болон дууг тусгаарладаг. Монголын нөхцөлд тохируулан эд ан...

Агаар сорж гадагшлуулагч цахилгаан сэнс

Ихэнх барилгын агааржуулалтын систем хангалтгүй тул бохирдсон агаарыг сорж гадагшлуулах процессийг дэмжих цахилгаан сэнс суурилуулах шаардлагатай болд...

Суурилуулалтын төлөвлөлт