• Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүнүүд
  • Мэдээ, мэдээлэл
X
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүнүүд
  • Танилцуулга
  • Холбоо барих
Гадаад орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн бол дотоод орчных түүнээс илүү гэсэн үг

Гадаад орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн бол дотоод орчных түүнээс илүү гэсэн үг

Дотоод орчны агаарын чанарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, судлаач, анагаах ухааны доктор Д.Нарансүхийн ярилцлагаас онцлох 11 асуудлыг хүргэж байна.



  1. Улаанбаатар хотын утаа агаарын чанарын стандарт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс 10-20 дахин ихсээд олон жил болсон. Гадаад орчинд агаарын бохирдол ихсэхэд цонх, хаалга, агааржуулалтын системээр дамжин дотоод орчинд орж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
  2. Гадаад орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн бол дотоод орчных түүнээс илүү гэсэн үг. Энэ бол өргөн хүрээтэй ойлголт. Гаднаас орж ирж байгаа утаа, барилгад ашигласан материал, будаг, тэр бүү хэл гоо сайхны янз бүрийн үнэртэн ч нөлөөлнө. Гэрт хуушуур хийх, боорцог хайрах, хоол хуурч, шарахад ч дотоод орчны бохирдол ихэсдэг.
  3. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон АНУ, Канадын эрдэмтэд 2016 онд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн дөрвөн цэцэрлэгийн дотоод орчны бохирдлыг, мөн орон сууц болон гэрт амьдардаг айлуудад хэмжилт хийхэд хүлцэх хэмжээнээс 2-3 дахин их бохирдолтой гэсэн хариу гарсан.
  4. Стандарт бус барилгын материалаас формальдегид, дэгдэмхий органик нэгдлүүд, онцгой хортой бодис буюу хар тугалга хүртэл ялгарна. Формальдегид нь олон төрлийн будаг, цавууны найрлагад агуулагддаг, цус, хамар залгиурын хавдар үүсгэгч. Хүнд металлууд ихэнхдээ утаа, будаг зэргээс гардаг. Дэгдэмхий органик нэгдлүүд нь цавуу, хуванцар, мөн будаг, тавилга хийж байгаа модон материал зэргээс ялгарна.
  5. Дэгдэмхий органик нэгдлүүд хүний биед амьсгалын замаар оронгуутаа уушгины судсаар дамжиж бүх биеэр тархан, урт хугацаанд хавдар үүсгэх сөрөг нөлөөтэй. Сургууль, цэцэрлэгт их засвар хийсний дараа хурц үнэр гардгийг бүх хүн мэднэ. Тэр хурц үнэр чинь органик бодисуудаас л ханхлаад байгаа хэрэг шүү дээ.
  6. Засвар хийсний дараа будаг нь бараг хатаагүй байхад хүүхдүүдээ хүлээн авч байгаа сургууль, цэцэрлэгийг хянах, бохирдлыг нь хэмжих ямар нэгэн зохицуулалт хэрэгтэй. Хүүхдийн дархлааны эрхтэн тогтолцоо сул хөгжсөн, бодисын солилцоо нь идэвхтэй учраас хортой бодис биед нь ороход насанд хүрсэн хүнээс илүү сөрөг нөлөө үзүүлнэ. Хүүхдүүд органик бодисуудаар амьсгалбал 15-30 жилийн дараа хавдраар өвчлөх эрсдэлтэй.
  7. Хүний өвчлөл нь гадаад, дотоод орчны бохирдол, хоол хүнс, амьдралын хэв маяг, архи, тамхины хэрэглээ зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Манай улсад сүүлийн 20-30 жилд хавдрын өвчлөл ихэссэнд агаарын бохирдол, дээр нь дотоод орчинд ашиглаж байгаа, янз бүрийн химийн бодисын агууламжтай бараа, бүтээгдэхүүн нөлөөлснийг үгүйсгэх аргагүй.
  8. Хортой бодис ялгаруулж байгаа материалыг ашиглахгүй байх, гадаад орчны бохирдлыг бууруулах, гаднаас гэрт орж ирж буй агаарыг шүүх, гэртээ агаар цэвэршүүлэгч тавих хэрэгтэй.
  9. Дотоод орчны агаарын чанарыг шалгаж хянадаг тогтолцоо, хууль, дүрэм хэрэгтэй. Иргэд ч сайн мэдээлэлтэй байх ёстой. Ядаж шинэ байр худалдан авахдаа, хүүхдээ цэцэрлэг, сургуульд өгөхдөө тухайн барилгын материалаас ялгарч байгаа бохирдлын хэмжээ эрүүл мэндэд хоргүй, аюулгүй, эсэхийг шалгуулах шаардлагатай.
  10. Дэлхийн улс орнуудад хүүхэд сурч, хөгжиж, хүмүүжиж буй орчинд илүү анхаарч байна. Тухайлбал, АНУ-д Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлаг гэж бий. Тус агентлагийнхан сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдлыг яаж хянах, стандарт нь ямар байх зэрэгт төвлөрч ажилладаг. Гэтэл манайд нэг цэцэрлэгт 50-60 хүүхэд хүмүүжиж байна. Олон хүүхэдтэй цэцэрлэгт судалгаа хийхэд дотоод орчны агаарын бохирдол буюу нүүрсхүчлийн хийн хэмжээ стандартаас 6-7 дахин их байсан.
  11. Гадаад орчны бохирдлыг бууруулах хэцүү. Магадгүй Улаанбаатарын утааг арилгахад 15-20 жил шаардлагатай байх. Харин дотоод орчны агаарын бохирдлыг богино хугацаанд шийдэх боломжтой. Гэртээ агааржуулагч тавьж, гаднаас орж ирж байгаа утааг шүүж болно.

БУЦАХ
×

Sas

Sas

Sas

Sas

Sas

Sas

Sas

Sas

Sas

Sas

Sas

Sas

Sas

Sas

Sas

Sas

❮ ❯

  • Бидний тухай
  • Үйлчилгээ
  • Бүтээгдэхүүн
  • Холбоо барих
  • Мэдээ, мэдээлэл
  • Асуулт, хариулт
  • Утас: 70007117, 89687117
  • И-мэйл: info@sas-global.mn
  • Борлуулалт: sales@sas-global.mn
  • Хаяг: УБ хот, БГД 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө "UB Platinum" цогцолбор, 4 давхар 401Б тоот
  • Эс Эй Эс Глобал ХХК